niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:31 UTC Эх: https://news.mn/r/2745246/ 87c3293b95b61be7… ← niitlelch.mn руу буцах

Оросуудын "барималууд"-аас одоо татгалзъя!

Хуучирсан мэдээ: 2024.08.16-нд нийтлэгдсэн

Оросуудын "барималууд"-аас одоо татгалзъя!

Оросуудын "барималууд"-аас одоо  татгалзъя!

Улаанбаатар хотын БЗД-т байрладаг Жуковын хөшөөг буулгахыг зарим иргэдээс шаарддаг. Тухайлбал, Эрх чөлөө эвсэл намын зарим гишүүд Оросын үзэл суртлын зэвсэг болсон Г.Жуковын хөшөөг буулгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг.  Тус хөшөөний өмнө үе, үе Оросын эрх ашгийг хамгаалсан улс төрийн жагсаал зохион байгуулдаг. Уг жагсаалыг ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг нь худлаа биш.

Түүнчлэн Монголд суугаа Оросын Элчин сайдын яамнаас Дорнод аймагт Жуковын бас нэг баримлыг  саяхан босгосон байна. Халхын голын  тулалдааны  ялалтын 85 жилийн ой нэрээр Монголын газар нутагт орос хүний хөшөөг босгож байгаад олон нийтийн сүлжээнд эгдүүцэж, шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Аргагүй биз, Монгол туурга тусгаар улс мөн бол гадны үзэл сурталд болгоомжтой хандах ёстой юу гэвэл ёстой. Үнэндээ, Монголд оросуудын босгосон хөшөө, баримлаас их юм алга. Жуковын хөшөө гэхэд Монголд гурав байна. 2019 онд буюу Халхын голын ялалтын 80 жилийн ойгоор Дорнод аймгийн Халхгол суманд морь унасан Жуковын баримлыг босгосон юм. Тэгэхээр Халх голын ялалтын ой болгонд Жуковын хөшөөг босгосоор байх уу.

Халх голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд Ялалтын хөшөө босгосон. Мөн ЗХУ-ын баатар гэх М.П.Яковлевын танкын хөшөөний баримал ч Дорнод аймагт бий. Монгол-Зөвлөлийн найрамдлын бэлгэ тэмдэг нэртэй "Илдэн хөшөө", Ханан хөшөө гээд шавар дурсгал багагүй босгосон.  Говьсүмбэрт гэхэд “Цэргийн алдар” нэртэй 13 метр өдөр хөшөө байдаг.  Гэх мэтчилэн Монголд боссон оросуудын хөшөөнөөс салах цаг болжээ. Ардчилал ялснаар 1990 онд Сталины хөшөөг монголчууд буулгасан.  Харин 2012 онд Э.Бат-Үүл хотын дарга болсныхоо дараа Лениний хөшөөг авч хаясан юм.

Хүний өөрийн хүмүүс зориулсан элдвийн хөшөө барилаа гээд эдийн засаг сайжирсан нь үгүй. Эсрэгээрээ хөшөө, дурсгал барих нэрээр улсын мөнгө улстөрчдийн халаасанд ордог болсон. Тиймээс сүүлийн жилүүдэд иргэд элдэв янзын хөшөө барьснаар ногоон байгууламж барихыг илүүд үздэг болсон.

Хэнтий аймаг их Монголын түүхийг харуулсан хөшөө, дурсгалаар, Дорнод оросуудад зориулсан баримлуудаар дүүрч байна. Тэр тусмаа оросуудын баримлуудаас одоо татгалзъя.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж