niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:31 UTC Эх: https://news.mn/r/2745248/ 50bd4d3d88fd8555… ← niitlelch.mn руу буцах

ТЦА: Дүнжингаравын урд замыг нэг хоног хаана

Хуучирсан мэдээ: 2024.08.16-нд нийтлэгдсэн

ТЦА: Дүнжингаравын урд замыг нэг хоног хаана

ТЦА: Дүнжингаравын урд замыг нэг хоног хаана
Улаанбаатар хотод зарим замуудыг хэсэгчлэн хааж, зам засвар шинэчлэлийн ажил хийж байна. Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо буюу Дүнжингарав худалдааны төвийн урт талын авто замыг 2024 оны наймдугаар сарын 19-ний 04:00 цагаас наймдугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэл хааж, зам засврын ажлыг хийх юм байна.

Түүнчлэн өнөөдөр /2024.08.16/ байдлаар нийслэлийн Баянгол дүүрэгт Энхтайваны өргөн чөлөө, “Техник Импорт” ХК буюу Саппорогийн аюулгүйн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх магистралийн шугамыг өргөтгөн шинэчлэх ажил явагдаж байна.

Үүний хүрээнд замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тусгаарлах хашаа хайлс тавьж, дулааны шугам шинэчлэх ажлыг авто зам, засвар шинэчлэлийн ажилтай уялдуулан зохион байгуулж буй.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

May be an image of road

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж