niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:33 UTC Эх: https://news.mn/r/2745113/ f3f2d9d87d0bec58… ← niitlelch.mn руу буцах

Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2024.08.15-нд нийтлэгдсэн

Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Мэргэжлийн байгууллагуудаас, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав. Учир нь наймдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө говийн аймгийн нутгаар Тодруулбал, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Төвийн аймгаар,  16-нд Дундговь, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор усархаг, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа ажээ. Тиймээс иргэдийг мөндөр, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Ерөнхийдөө

наймдугаар сарын 20-н хүртэл ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо  орох урьдчилсан мэдээ гарчээ.

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбоотой орон нутгаас Улаанбаатарыг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг энэ үед, хол замд гарахдаа мэргэжлийн байгууллагын гаргасан цаг агаарын мэдээг тухай бүрт авч анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

Наймдугаар сарын 9-ний байдлаар 98 усны осол бүртгэгдэж, 85 иргэн усанд осолдож амь насаа алджээ. Үүний 71 нь том хүн, 14 нь хүүхэд байсныг Онгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хур бороо элбэгтэй байх учир  ихэнх гол мөрний түвшин үерийн хэмжээг давах эрсдэлтэй байгаа аж. Тиймээс гол мөрний ай сав дагуу нутаглаж байгаа айлууд, амарч зугаалж яваа иргэд анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдийг гол мөрний дагуу тоглуулахгүй байж, хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж