niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:33 UTC Эх: https://news.mn/r/2744965/ 329f09f8d2c055bb… ← niitlelch.mn руу буцах

НИТХ-ын сонгуульд 15 нам, 1 эвсэл өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2024.08.15-нд нийтлэгдсэн

НИТХ-ын сонгуульд 15 нам, 1 эвсэл өрсөлдөнө

НИТХ-ын сонгуульд 15 нам, 1 эвсэл өрсөлдөнө
Нийслэлийн Сонгуулийн хороо 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн байна.
​Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлжээ. Үүнд:
1. Монгол Ардын Нам
2. Ардчилсан Нам
3. Иргэний Зориг Ногоон Нам
4. Үндэсний эвсэл
5. Бүгд Найрамдах Нам
6. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
7. Иргэний Хөдөлгөөний Нам
8. Хөгжлийн Хөтөлбөр нам
9. ХҮН Нам
10. Ард Түмний Хүч Нам
11. Үнэн ба Зөв Нам
12. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
13. Гэр Хороолол Хөгжлийн Нам
14. ШИНЭ Нам
15. Иргэдийн Оролцооны нэгдэл нам
16. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, 1 эвслийг оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргасан байна. Ингэснээр дээрх нам, эвслүүд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох эрхтэй болж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж