АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хурлаар 2024 оны улсын төсөвт хийх тодотголын талаар ярьж байгаа юм. Тэгвэл Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах тал дээр улсын төсөвт хэрхэн тусгаж байгаа талаар албаны хүнээс тодрууллаа.
Хорин минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн:
"АН-ын бүлгийн хурлаар 2024 оны Улсын төсөвт хийх тодотголын талаар ярьж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг хэрхэн бууруулах чиглэлээр ярилцлаа. Сүүлийн жилүүдэд утаа, түгжрэлийг бууруулна гэж олон их наядын хөрөнгө оруулалт хийсэн. Цаашдаа ч хийхээр байна. Богд уулын урд шинээр хот үүсгэх боломж байгаа. Үүнийг яаж хурдан шийдэх вэ гэдэг асуудлууд гарч ирнэ. Энэ асуудал өнөөдөр яригдаж байгаа асуудал биш, 2012 онд хүртэл яригдаж байсан. Богд уулыг тойрсон хот байгуулвал Улаанбаатар өөрчлөгдөнө. Ингэхийн тулд "Шинэ зуун мод" хот байгуулж, төрийн байгууллагуудыг тийш нь гаргавал хотжих үйл явц хурдасна. Харин тийшээ 15-20 минутын дотор очихын тулд Богд уулын тунел барих, тунелтэй холбогдуулаад гүүр барих гээд олон том төсөл, ажил байна. Энэ төслүүдийг улсын төсвөөр хийх боломжгүй. Том төслүүд дээрээ олон улсын зөвлөх авах шаардлагатай. Эхний ээлжид зөвлөх авах зардлаа түргэн шуурхай төсвийн тодотгол дээр тавих хэрэгтэй байна. Зөвлөхүүдээ авснаар ажил цаашаа үргэлжилнэ. Мөн Улаанбаатарын төвлөрлийг бууруулахын тулд бусад бүсүүд рүү буюу Дархан, Эрдэнэт рүү нүүлгэх хэрэгцээ байгаа. Мөн нийслэл рүү ирж буй нүүдлийг зогсоох зэрэг олон арга хэлбэрээр шийднэ” гэв.
3,608.65















































