niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:35 UTC Эх: https://news.mn/r/2744756/ 7c02975b2fd3e7db… ← niitlelch.mn руу буцах

Н.Ганибал: Л.Гантөмөр даргад гэрээ байгуулах эрх олгосон

Хуучирсан мэдээ: 2024.08.14-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн газар-2024

Н.Ганибал: Л.Гантөмөр даргад гэрээ байгуулах эрх олгосон

Н.Ганибал: Л.Гантөмөр даргад гэрээ байгуулах эрх олгосон

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурсантай холбоотой УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд бүлгээр хэлэлцээгүй асуудалд гарын үсэг зурлаа хэмээн сошиалд шүүмжилсэн. Уг үйл явдлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалаас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ, “УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хамтарсан Засгийн газарт орж ажиллах эрх баригчдын саналыг манай нам дүрмийн хүрээнд ҮБХ, УТЗ-өөр тус тус хэлэлцүүлж дэмжсэн. Яг ийм ижил зарчмаар, УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг үндэслэн, намын даргад итгэл хүлээлгэж, улираан ажиллуулах тухай хурлаар Лу.Гантөмөр даргад нам төлөөлж Хамтарсан Засгийн газартай гэрээ хийх эрхийг ч мөн олгосон. Ийм учраас намын дарга, ҮБХ болон УТЗ-өөс өөрт олгогдсон эрхийн хүрээнд уг гэрээнд гарын үсэг зурсан гэж ойлгож болно” гэв. Мөн түүнчлэн МАН, АН, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтыг гэрээнд хэрхэн тусгасан тухай МУ-ын сайд Э.Одбаяр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд танилцуулах үүргийг хүлээсэн гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж