niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 03:00 UTC Эх: https://news.mn/r/2744685/ 671805d01861dd25… ← niitlelch.mn руу буцах

Хууль зүй, дотоод хэргийн салбарын 2025 оны төсвийн санал

Хуучирсан мэдээ: 2024.08.13-нд нийтлэгдсэн

Хууль зүй, дотоод хэргийн салбарын 2025 оны төсвийн санал

Хууль зүй, дотоод хэргийн салбарын 2025 оны төсвийн санал

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж, 2024 оны төсөвт тодотгол хийх, 2025-2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төсвийн төслийг нэгтгэн, боловсруулжээ. Үүнд иргэдээс санал авч байна.

Санал өгөх бол ЭНД дарж саналаа өгнө үү.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын 2025 оны үр дүнд суурилсан төсвийн төлөвлөгөөг салбарт батлагдсан хууль, Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль боловсруулах, сахиулах, мөрдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 803,428.23 /сая ₮/ урсгал зардал, шинээр эхлэх болон үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тоног төхөөрөмж, их засварт шаардлагатай 915,072.96 /сая ₮/ хөрөнгө оруулалтын зардал, нийт 1,718,501.18 /сая ₮/ төсвийг нэмж, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн төслийг 2,912,011.45 /сая ₮/ байхаар нэгтгэн, хянан боловсруулаад байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж