УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хурал өнөөдөр /2024.08.12/-нд боллоо. Тус бүлгийн хуралдаанаар АН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Х.Тэмүүжин нарыг 86.7 хувийн саналаар томилсон байна.
УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад 68 суудал авсан МАН, 42 суудалтай АН, найман гишүүнтэй ХҮН нам Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй.
Өнөөдөр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбарийн төслийг УИХ-д өргөн барих юм. Энэ дагуу өнөөдөр УИХ-д Засгийн газраас "2024 оны төсвийн тодотгол" зэргийг өргөн барих товтой байна. Мөн түүнчлэн Хамтарсан Засгийн газрын гэрээнд 3 намын дарга гарын үсэг зурах юм.
3,608.65















































