niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 03:05 UTC Эх: https://news.mn/r/2744211/ e9a51b4bc7b7388d… ← niitlelch.mn руу буцах

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хуучирсан мэдээ: 2024.08.11-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024 оны  наймдугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Улаанбаатар хотод: Наймдугаар сарын 9,14,15-нд дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны эхэн болон сүүлчээр бага зэрэг сэрүүснэ.

Хур тунадас: 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17,18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж