niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 03:05 UTC Эх: https://news.mn/r/2744184/ d3765831f036af98… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Японы ерөнхий сайдын айлчлал цуцлагдав

Хуучирсан мэдээ: 2024.08.11-нд нийтлэгдсэн

Тойм: Японы ерөнхий сайдын айлчлал цуцлагдав

Тойм: Японы ерөнхий сайдын айлчлал цуцлагдав

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


"ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛ ЦУЦЛАГДАВ"

Японы ерөнхий сайдын айлчлал цуцлагдав

Японы баруун өмнөд хэсэгт Кьюшү арлын Мияазаки мужийн эрэгт Пүрэв гаригт орон нутгийн цагаар 16:42 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Албаныхны мэдээлснээр томоохон осол гэмтэл гараагүй ч гурван хүн гэмтэж бэртсэн байна. Газар хөдлөлтийн дараа Японы Цаг уурын агентлаг хуралдаж, Номхон далайн баруун эргийн ойролцоо дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай байгааг мэдээлэв. Тиймээс иргэдийг ирэх долоо хоногт сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

Дэлгэрэнгүй энд дарж уншина уу.


"УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРААР Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ ТОМИЛОВ"

Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томилов

Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Чинбатын Төгсдэлгэрийг томилсон тухай Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр танилцуулахдаа "Z" үеийн төлөөлөл гэдгийг онцоллоо.

Ч.Төгсдэлгэр нь "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийг төгсөж, улмаар Ёокохамагийн Үндэсний их сургуульд магистер болон докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, хот төлөвлөгч болон хотын нийтийн тээврийн чиглэлээр судлаач аж. Тодруулбал, 2023 онд Ёокохамагийн Үндэсний их сургуульд Хотын нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Мөн өмнө нь Нийслэлийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан туршлагатай байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"Н.УЧРАЛ: ХАМТАРСАН ЗГ-Т АРД ТҮМЭН ХЯНАЛТ ТАВИНА"

Н.Учрал: Хамтарсан ЗГ-т ард түмэн хяналт тавина

Засгийн газрын /2024.08.07/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ:

-Герман улсад саяхан сайд нар очиж ажилласан. 1949 оноос хойш Герман улс Эвслийн засгийн газар байгуулсан туршлагатай. Гэрээ байгуулсан. Талууд эрх, үүргээ тодотгож өгсөн. Дунд хугацааны үйл ажиллагаагаа зарладаг онцлогтой. Тиймээс Эвслийн засгийн газрын сайн туршлагуудыг гэрээндээ тусгахаар болсон. Тодорхой зөвлөгөөнүүдийг аваад Засгийн газарт өнөөдөр танилцуулсан. Хамтарсан Засгийн газрын гэрээ, төсвийн тодотголыг өргөн барина.

Ерөнхий сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн Засгийн газар нүүх байршлыг тодорхойлох, туннель гаргах, Туулын хурдны замаас Засгийн газрын ордон шинээр баригдах газартай хэрхэн холбогдох талаар өчигдөр ярилцаж, судалсан. Энэ төсөл дээр зөвлөх үйлчилгээ авах төсвийг суулгаж өгсөн. Бидний хамгийн тулгамдаад буй асуудал бол нийслэлийн  түгжрэлийн асуудал. Гурван намын Хамтарсан Засгийн газар үүний тулд байгуулагдсан. Үндэсний эвсэл, ИЗНН-д саналаа хүргүүлсэн. Тодорхой мөрийн хөтөлбөрүүд дээр ямар санал тусгахыг нь сонсоно.

Дэлгэрэнгүй энд дарж уншина уу.


"АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООДЫГ БАЙГУУЛЛАА"

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгууллаа“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу Аймаг, нийслэлийн хурал 2024 оны наймдугаар сарын 2-оос өмнө аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодыг байгууллаа.
Орон нутгийн Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулдаг билээ.
Дэлгэрэнгүй энд дарж уншина уу.

"НИЙСЛЭЛИЙН ЗДТГ ШИНЭ ОРДОН РУУГАА НҮҮВ"

Нийслэлийн ЗДТГ шинэ ордон руугаа нүүжээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд 2016 онд, Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Яармаг руу нүүлгэх шийдвэр гарсан. Тэгвэл Засаг даргын Тамгын газар өнөөдөр /2024.08.08/ бүрэн бүрэлдэхүүнээр Яармагт байрлах "Шинэ Хангарди" ордон руу шилжин нүүсэн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Тэрбээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Яармагт байрлах "Шинэ Хангарди" ордонд нүүж ирлээ. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн болон Байгаль орчны газар гэсэн хоёр агентлагаас бусад нийслэлийн Засаг даргын Тамгын газар түүний харъяа байгууллагууд болон агентлагууд шинэ байрандаа нүүж ирсэн байна. Засаг даргын Тамгын газар Яармаг руу нүүж ирснээр хотын төвийн түгжрэлийг бууруулах Яармагийн түгжрэлийг арилгах зорилготой.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж