niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 03:30 UTC Эх: https://news.mn/r/2901894/ af544e48ce277f9e… ← niitlelch.mn руу буцах

Улаанбаатар, Бишкекийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

Улаанбаатар, Бишкекийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

Улаанбаатар, Бишкекийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Киргиз улсын нийслэл Бишкек хотын орлогч дарга А.Муратбек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын ах дүүгийн найрсаг харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат:

-Монгол Улсын 3.8 сая хүн амын 1.8 сая орчим нь Улаанбаатар хотод амьдарч байна. Анх 300 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн хот өнөөдөр төлөвлөсөн хүчин чадлаасаа дөрөв дахин их хүн амтай болж, хотын дэд бүтэц, төлөвлөлтөд томоохон сорилт тулгарч байна. Гэр хорооллын төвлөрөл, агаарын бохирдол, авто замын түгжрэл нь бидний өмнө тулгамдаж буй гол асуудлууд юм. Эдгээрийг шийдвэрлэх хүрээнд томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах бодлого баримтлан ажиллаж байна. Цаашид Бишкек хоттой агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээвэр, хот байгуулалт, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг сонирхсон чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажиллах саналтай байна. Улаанбаатар, Бишкек хотын ах дүү хотын харилцааг зөвхөн бэлгэдлийн түвшинд бус, иргэдэд үр өгөөжөө өгөх бодит хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал. Тиймээс хоёр хотын холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн түвшинд тогтмол мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна.

Бишкек хотын орлогч дарга А.Муратбек:

-Манай хот авто зам, инженерийн шугам сүлжээ, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн бид Төв Азийн бүс нутагт анх удаа хатуу ахуйн хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн эко технологийн үйлдвэрийг амжилттай ашиглалтад оруулсан. Агаарын бохирдол манай хотын хувьд ч тулгамдсан асуудлын нэг. Улаанбаатар, Бишкек хот ижил төстэй сорилтуудтай тулгарч байгаа тул цаашид сонирхсон чиглэлээр харилцан туршлага солилцож, үр дүнтэй шийдлүүдээ хуваалцах боломжтой гэж харж байна. Бид бүхий л чиглэлд нээлттэй хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Avatar

зочин 1 минутын өмнө 66.181.183.77

үхсэн хойно оо, наад стануудтайгаа юу хийх гээд байгаа юм бэ? зарим ойрхны жишээ авахад сүүлийн эхдэн жил далдганасан, тэгээд яав? түүхээ алдсан, сонгуулиар тусад нь тойрог болгоод, улс төрд олноор нь оруулж ирлээ, чухал яамыг атгуулцан байна. ингэж хамтран ажиллана гэж үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж