


Улсын хэмжээнд жилд дунджаар 2000 гаруй барилга ашиглалтад ордог гэсэн тоо бий. Тус салбарт төрөөс ипотекийн жилийн зургаан хувийн хүүтэй зээл, орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт хүн амыг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын тоо тасралтгүй өссөөр байна. Засгийн газраас "Эрдэнэс Монгол” компанид байгаа 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1,2 их наяд төгрөг болж, банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломжтой болсон. Нэг талаар орон сууцанд хамрагдах өрхийн тоо нэмэгдсэн сайн талтай ч нөгөө талдаа эрэлтийг дагаад байрны үнэ улам өсөх эрсдэл бий.
Ипотекийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкнууд руу шилжүүлж эхэлсэн долоо хоногт ипотекийн зээл олголт 42 хувиар өссөн байсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 59 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс болоод орон сууны үнэ өсчээ.
Тодруулбал, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс /2024.05.17/ 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3361 өрхөд олгосноос Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2082 өрхөд, 130 тэрбум төгрөгийн зээлийг 1279 өрхөд олгосон байна. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумын санхүүжилт олгодог байсан бол Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧИД БАЙРНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДДӨГ ГЭВ
Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдыг хүний амьдрах орон байр, ажиллах орчныг нь хамтдаа сонгож, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхэд нь мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүлдэг гэж тодорхойлдог. Гэвч иргэдийн хэлж буйгаар үл хөдлөх хөрөнгө зуучлагчид байрны үнийг өсгөх хамгийн том шалтгаан болдог гэв. Тодруулбал Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх хөрөнгийн компаниуд иргэдийн тавьсан байр худалдаалах зарын дагуу холбогдож байрыг нь худалдааж өгөх санал тавьдаг байна. Энэ нь байр худалдаалах үйл явцыг хялбарчлах мэт боловч худалдан авах иргэдэд үнийн дарамт үүсгэдэг нь үнэн. Харин үл хөдлөх салбарт ажиллаж буй зуучлагчдын хэлж буйгаар "Үнийн өсөлт аль хэдийн мэдрэгдэж эхэлсэн. Шинэ байрнууд материалын үнийн өсөлтийг дагаад метр квадрат тутамд дунджаар 300 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ нь шинэ, хуучин ч гэдгээсээ хамаарахгүй үнэ нэмэгдэж байна. Тонн тутамдаа арматур төмрийн үнэ өсөөд ирэхээр нэгж бүр дээр ирж байгаа үнэ ялгаагүй өсч байгаа" гэв. Энэ тал иргэд ковид 19 цар тахлын үед барилгын материалын үнэ өссөн. Харин одоо эргээд хэвийн болсон ч орон сууцны үнэ буураагүй" гэх байр суурьтай байна.

3,608.65





















































Холбоотой мэдээ