niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 03:35 UTC Эх: https://news.mn/r/2743553/ 06ab5a4aeda13e46… ← niitlelch.mn руу буцах

Н.Учрал: Хамтарсан ЗГ-т ард түмэн хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2024.08.07-нд нийтлэгдсэн

Н.Учрал: Хамтарсан ЗГ-т ард түмэн хяналт тавина

Н.Учрал: Хамтарсан ЗГ-т ард түмэн хяналт тавина

Засгийн газрын өнөөдрийн /2024.08.07/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ:

-Герман улсад саяхан сайд нар очиж ажилласан. 1949 оноос хойш Герман улс Эвслийн засгийн газар байгуулсан туршлагатай. Гэрээ байгуулсан. Талууд эрх, үүргээ тодотгож өгсөн. Дунд хугацааны үйл ажиллагаагаа зарладаг онцлогтой. Тиймээс Эвслийн засгийн газрын сайн туршлагуудыг гэрээндээ тусгахаар болсон. Тодорхой зөвлөгөөнүүдийг аваад Засгийн газарт өнөөдөр танилцуулсан. Хамтарсан Засгийн газрын гэрээ, төсвийн тодотголыг өргөн барина.

Ерөнхий сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн Засгийн газар нүүх байршлыг тодорхойлох, туннель гаргах, Туулын хурдны замаас Засгийн газрын ордон шинээр баригдах газартай хэрхэн холбогдох талаар өчигдөр ярилцаж, судалсан. Энэ төсөл дээр зөвлөх үйлчилгээ авах төсвийг суулгаж өгсөн. Бидний хамгийн тулгамдаад буй асуудал бол нийслэлийн  түгжрэлийн асуудал. Гурван намын Хамтарсан Засгийн газар үүний тулд байгуулагдсан. Үндэсний эвсэл, ИЗНН-д саналаа хүргүүлсэн. Тодорхой мөрийн хөтөлбөрүүд дээр ямар санал тусгахыг нь сонсоно. Германд очсон үеэр намуудынх төлөөлж буй яамдуудтай уулзсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАН-ын мөрийн хөтөлбөр дээр төвлөрсөн. Эдийн засаг тал дээр АН-ын заалтуудыг удирдлага болгосон. ХҮН нам өөрөө засаглалын бодлого, гадаад худалдаа, боловсролын шинэчлэл, эрчим хүчний реформыг удирдлага болгосон.

Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөв бүтэц хэрэгтэй. Ерөнхий сайд хуулиар олон зүйлийг тэргүүлдэг. Бараг 51 комисс, хороод байсныг 20-оор бууруулж, найман хороог нэгтгэж байгаа. Ерөнхий сайдын тэргүүлж байсан зарим хороодыг салбар сайд руу нь шилжүүлсэн. Хэрэг эрхлэхийн сайдын хувьд салбаруудын уялдааг хангуулах нь нэн тэргүүний ажил. Цаасгүй төрийг бий болгох нь чухал. Өнөөдөр "e-cabinet 2.0" гэдгийг нэвтрүүлж, Засгийн газрын хуралдааныг зохион байгууллаа. Цаашдаа нэгдсэн "ERP"-тай болно. Аймаг, сумд цаасаар бус цахимаар харилцдаг болно. Цомхон, бүтээмжтэй төрийг бий болгоно. Төрийн албаны зохион байгуулалтыг шинэчлэхээр олон улсын сайн зөвлөх үйлчилгээнүүдэд саналыг хүргүүлсэн.  Ерөнхий сайдын үүрэг шууд сайд нарт хүрдэг, сайд нар холбогдох албан тушаалтанд шууд даалгадаг бүтэц бий болж байна. Ард түмэн хяналтаа тавина. Эвслийн засгийн газрын гэрээнд ард түмэн хяналтаа тавина, үнэлнэ. Дараагийн УИХ-ын сонгуулиар тухайн нам аль салбарыг удирдаж байсан юм, сайжирсан уу гэдгээ үнэлүүлдэг байх болно.

Улс төрийн намууд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголоо ирэх Даваа гаригт танилцуулж, гэрээгээ зурна.

УИХ дахь гурван намын бүлгүүд хяналтаа тавина. Ингэж байж Засгийн газрын үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй байх болно. Иргэд өөрсдөө үйл ажиллагааны хөтөлбөртөө хяналт тавих боломжийг хангуулна. Төрийн бүх вебсайтуудыг нэгтгэж байгаа. Ард түмэнтэйгээ илүү ойр ажилладаг Засгийн газрыг бүрдүүлэхэд зорино.

-Намын бүлгүүд гэнэтийн шийдвэр гаргахгүй гэж заасан нь юу гэсэн үг вэ?

-Эвслийн Засгийн газар гэнэтийн шийдвэр гаргахгүй гэдэг дээр аль, аль талууд нь анхаарна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж