Жагсаалтынхныг жийж, тойргийнхныг ₮5 тэрбумаар "авлигадах" гэсэн Төсвийн ажлын хэсгийнхэн
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Өчигдөр /2024.10.28/ өглөөний 10.00 цагт эхэлсэн МАН-ын бүлгийн хуралдаан бүр бараг 10 гаруй цаг үргэлжилсэн. АН-ынхан ч ялгаагүй урт цагаар хуралдсан. Тэд, ирэх 2025 оны төсөв, Цөмийн энергийн тухай хууль, эрчим хүчний тарифын шинэчлэлийн асуудал зэрэг сэдвүүдийг бүтэн өдөржин хэлэлцсэн байгаа юм. Өндөр авсан өнцөг нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийг 5 тэрбум төгрөгөөр “авлигадах” байв. Энэ саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр Төсвийн ажлын хэсгийнхэн оруулж ирсэн. Тэр тусмаа УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн нэр олноос онцлогдон цохогдов. Намынх нь гишүүд энэ тухай өчигдөр хэвлэлд батлан ярьсан байдаг. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.