niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 04:02 UTC Эх: https://news.mn/r/2743291/ 835f8b6af53033e7… ← niitlelch.mn руу буцах

Бага ангийн сурагчид математикийн хичээлдээ "Эдүтэн" системийг ашиглана

Хуучирсан мэдээ: 2024.08.06-нд нийтлэгдсэн

Бага ангийн сурагчид математикийн хичээлдээ "Эдүтэн" системийг ашиглана

Бага ангийн сурагчид математикийн хичээлдээ "Эдүтэн" системийг ашиглана
Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал:
  • Ерөнхий боловсролын сургуулийн 2-5 дугаар ангийн нийт 276198 суралцагч Эдүтэн цахим системийг математикийн хичээлдээ хэрэглэнэ.
  • Пийрсон англи хэлний цогц хөтөлбөрт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 5-7 дугаар ангийн 206478, туршилтын 100 сургуулийн 3-4 дүгээр ангийн 36623, ерөнхий боловсролын 38 сургуулийн 8-11 дүгээр ангийн 21417, нийт 264518 суралцагч хамрагдана.
  •  “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх“ (ESEL) чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 2-р ангид дэвшин суралцах 8605 суралцагч хамрагдана.
  • Pearson BTEC Мэдээлэл технологийн хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд долоон политехник коллежид 170 суралцагч элсүүлэхээр элсэлтийн квот батлагдсан. Гурван жилийн хөтөлбөрөө амжилттай төгссөнөөр дэлхийн 300 гаруй их сургуульд шууд элсэн суралцах боломжтой.
  • Коосэн хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд инженерийн чиглэлийн таван хөтөлбөрөөр Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгийн сургуулиудад элсэн суралцах боломжтой. Орон нутгийн суралцагчид 15 наснаасаа таван жилийн багц хөтөлбөрөөр суралцаж, 20 настайдаа инженерийн дэд бакалаврын зэрэгтэй төгсөнө.
  • Математик, байгалийн ухааны болон мэргэжлийн чиглэлийн төрөлжсөн ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 25-ны өдрийн“ Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах багийн бүрэлдэхүүн батлах тухай” А/06 дугаар тушаалаар 254 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 2024-2025 оны хичээлийн жилээс түшиц сургууль, цэцэрлэгүүдэд үе шаттайгаар туршин хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж