niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-28 04:05 UTC Quelle: https://news.mn/r/2742868/ 3f2e7055dc9c0c63… ← zurück zu niitlelch.mn

Цэцэрлэгт 65,998 хүүхэд бүртгүүлээд байна

Хуучирсан мэдээ: 2024.08.04-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгт 65,998 хүүхэд бүртгүүлээд байна

Цэцэрлэгт 65,998 хүүхэд бүртгүүлээд байна

Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн хүсэлтийг энэ сарын 1-ээс эхлэн E-mongolia цахим системээр хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,998 хүүхэд бүртгүүлээд байгаа аж. Дүүргээр нь авч үзвэл Багануур 677, Багахангай 139, Баянгол 10303, Баянзүрх 17404, Налайх 1678, Сонгинохайрхан 12843, Сүхбаатар 5579, Хан-Уул 12646, Чингэлтэй 4639 хүүхэд тус бүр цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна.

Насаар нь авч үзвэл хоёр настай хүүхэд 13946, гурван настай хүүхэд 16268, дөрвөн настай хүүхэд 17580, таван настай хүүхэд 18200 хүүхэд бүртгүүлжээ.

  • Цэцэрлэгт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана.
    Орон нутгийн хаягтай иргэн Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.
    Түр оршин суугчийн хүүхэд гийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.

Цахим бүртгэл наймдугаар сарын 18-нийг хүртэл үргэлжилнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж