niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%81%d1%8d%d1%80%d1%8d%d0%bc%d 0f64c6435f6fa2bf… ← zurück zu niitlelch.mn

СЭРЭМЖИЛ: “Уу” буланд усанд живж амиа алджээ!

~“Уу” буланд усанд живж амиа алджээ!~

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Уу” булан гэдэг газар “Туул” голд Хүн живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 3-ны өдрийн 10:20 цагт дуудлага өгчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 30 км зам туулан 11:00 цагт очиж, 30 минут ажиллан 36 настай, эрэгтэй А-гын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэдийг голын түвшин нэмэгдэн үертэй байгаа эдгээр өдрүүдэд голын эрэг дээр зугаалахгүй байхыг анхаарууллаа.