niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 06:03 UTC Эх: https://news.mn/r/2740539/ 69a459509811e53c… ← niitlelch.mn руу буцах

ЕТГ: "Шинэ Хархорум" хотын үзэсгэлэн дэлгэж, олон нийтээс санал авна

Хуучирсан мэдээ: 2024.07.24-нд нийтлэгдсэн

ЕТГ: "Шинэ Хархорум" хотын үзэсгэлэн дэлгэж, олон нийтээс санал авна

ЕТГ: "Шинэ Хархорум" хотын үзэсгэлэн дэлгэж, олон нийтээс санал авна

Ерөнхийлөгчийн Тамгын газар болон "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаанаас өнөөдөр /2024.07.24/ мэдээлэл хийлээ.


Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад 54 улсын 428 баг бүртгүүлсэн. Тухайн төлөвлөлтийн үйл ажиллагаа эхлэхэд 76 баг оролцох бүтээлээ ирүүлснээр сүүлийн байдлаар 18 улсын 36 багийн бүтээлийг олон нийтэд дэлгэж, танилцуулна. Монгол Улсаас зургаан багийн бүтээл хоёрдугаар шатанд, Хятадын тав, ОХУ-аас тав, Турк улсаас дөрөв, Казахстанаас хоёр, Серби, Сингапур, Индонези, Австрали, Их Британи, Мексик, Бангладеш, Япон, Польш, Болгар, Румын, Итали, Хорват зэрэг улсын бүтээл дараагийн шатанд шалгараад байна. Эдгээр багийн ард 775 хүний бүрэлдэхүүнтэй баг Шинэ Хархорум хотын үзэл баримтлалыг боловсруулах ажилд оролцсон. Мөн олон улсын сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг дүгнэх шүүгчдийг олон нийтэд нээлттэй байдлаар сонгон шалгаруулжээ.

АНУ, БНСУ, Герман, Польш улсаас мэргэжилтнүүд ирж, шүүнэ. Нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй.

Тухайн шүүгчдийн нэрсийг зарлахгүй, нууцалж байна. Ер нь хот төлөвлөлтөд дэлхийн шилдэг хот төлөвлөгчид оролцож боловсруулж, бүтээлүүдийг нь хүлээн авлаа. Иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор нээлттэй үзэсгэлэнг сошиалаар долдугаар сарын 25-наас эхлэн Шинэ Хархорум хотын төлөвлөлттэй танилцаж, саналаа өгөх боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ. Монголд анх удаа хот төлөвлөлтийн үзэсгэлэнг гаргах учраас ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

"ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДЫГ ШИНЭ ХАРХОРУМ ХОТОД БАЙРШУУЛНА"

Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай:

-Түүхэн хотын бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөөн дээр санал өгөх асуудлыг сэтгүүлчид, соён гэгээрүүлэх салбарынхан идэвхтэй ажиллаж өгөхийг хүсье. Хоёрт,  2024 оны долдугаар сарын 28-31-ний өдрүүдэд нээлттэй үзэсгэлэн зохион байгуулна. Энэ үзэсгэлэн нийгмийн бүхий л төлөөлөлд нээлттэй учраас сонирхсон асуултаа асууж, тодруулах боломжтой. Төр засгийн бүх байгууллага оролцохоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцохоор төлөвлөж байна. Мөн УИХ-ын дарга, шинэ гишүүд, Засгийн газрын холбогдох байгууллагуудыг урьсан. Энэ бол ганц төр засгийн хийх бүтээн байгуулалт биш. Монгол хүн бүр оролцож, санал зөвлөмжөө хэлэх ёстой. Нийт таван багийг шалгаруулж, цаашдаа ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-г хийхэд оролцож, 2024 оны наймдугаар сарын 31-н гэхэд ерөнхий төлөвлөгөөний ажлаа дуусгана.

Үзэсгэлэнд нийт 18 улс орны 36 багийн 100 гаруй олон улсын шилдэг архитекторууд Монголд чуулж, энэ чиглэлийн шинжлэх ухааны асуудлаар мэдээлэл өгч, хэлэлцэнэ.

Монгол Улсад хамгийн их тулгамдаж байгаа нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд тулгамдаж байгаа томоохон асуудлы нэг нь төвлөрөл. Энэ зун үер ус, түгжрэл, агаарын бохирдол, хөрсний доройтол гээд олон асуудал тулгамдаж, бараг Улаанбаатар улс гэж нэрлэгдэхээр болсон. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх гарц бол шинэ хот, суурьшлын бүсийг бий болгох. Мэдээж Улаанбаатарыг өргөтгөх, метро барих асуудал зэрэгцээд явна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард иргэдээ уриалан энэ том бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа юм шүү" гэв.

Санхүүжилтийн хувьд, шилдэг таван багийг шалгаруулан, нэгтгэж ажиллана. Нарийвчилсан ТЭЗҮ-г энэ ондоо багтаан эцэслэнэ. Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөг 2024 оны наймдугаар сарын 31-нд гаргаж дуусгана. Ирэх оны эхний улиралдаа багтаан бодит бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Бүтээн байгуулалтын төсөв хөрөнгийг Засгийн газар, холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Төв талбай, Ерөнхийлөгчийн ордны зураг төслийг нарийвчлан судалж байна. Олон улсын туршлагаас харахад төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр хийдэг. Тийм учраас шинэ хууль эрх зүйн орчны хүрээнд хамтран ажиллаж, нээлттэй үзэсгэлэнд хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцохыг уриалж байна. Төр бол суурь дэд бүтцийг  нь хийж, хувийн хэвшил зах зээлийн үр ашигтай байдлаар бүтээн байгуулалтад оролцох боломжтой. Аялал жуулчлал, тээвэр ложистикийн зангилаа хот болно. Ухаалаг, орчин үеийн эко хот болох ёстой. Хот үндэсний хэв шинж агуулсан, сэргээн босгосон, 30 хувь нь ногоон байгууламжтай байна. Элчин сайдын яамдуудыг Шинэ Хархорум хотод байршуулна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж