УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрөө хөдөөнийх
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын гишүүн О.Саранчулуун байнгын хорооны хуралдааны үеэр “Орон нутгаас ирсэн оюутнууд нүхэн жорлонд бие засдаг болохоор ариун цэврийн өрөө цэвэрхэн ашиглаж чаддаггүй” хэмээсэн нь шүүмжлэл дагуулав. Тэрбээр, 126 гишүүнтэй шинэ парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж сонгогдсон хоёр хүний нэг нь. МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, УИХ-ын гишүүнээр шууд орж ирсэн. Энэ ч яахав нам нь мэдэх хэрэг байв. Харин Төрийн ордонд суучхаад хот, хөдөөгөөр нь ялгамжлан, илтэд ялгаварлан гадуурхалт амнаасаа унагасан нь асар бүдүүлэг үйлдэл боллоо. Түүний хувьд өөрөө ч хөдөөнийх аж. Тодруулбал, Сүхбаатар аймгийн уугуул иргэн гэсэн намтартай нэгэн. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.