niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 06:34 UTC Эх: https://news.mn/r/2739924/ 8a73ed49e509ab68… ← niitlelch.mn руу буцах

Бурхан буудай уулыг тахих ёслол болж байна

Хуучирсан мэдээ: 2024.07.20-нд нийтлэгдсэн

Бурхан буудай уулыг тахих ёслол болж байна

Бурхан буудай уулыг тахих ёслол болж байна

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутгийг дамнан орших Бурхан буудай уулыг тахих ёслол өнөөдөр (2024.07.20) болж байна. Бурхан буудай төрийн тахилгат уулыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Говь-Алтай аймгийн удирдлага, нутгийн зон олон оролцов.

Байгалийн өвөрмөц тогтоцтой хайрханыг зон олон эрт үеэс шүтэн дээдэлж иржээ.

Байгалийн үзэсгэлэнт байдал, ховор ан амьтан, ургамал ихтэй шүтээн уулын хамгаалалт, ашиглалтыг сайжруулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан бол 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн тахилгат хайрхан болгосон юм.

Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг. Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр, цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, жимс жимсгэнэ ургадаг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж