niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d0%bf-%d0%be%d1%80%d1%85%d0%be%d0%bd- 93ee4d0f859e5eb4… ← niitlelch.mn руу буцах

П.Орхон Азийн наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ

~П.Орхон Азийн наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ~

Азийн XYIII зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 62 кг-д аваргын алтан медалийн төлөө гавьяат тамирчин П.Орхон Киргизийн бөх Тыныбекова Айсулутай барилдаж 11:0-ээр илүүрхэн ялж, Монголын багийн хоёр дахь алтан медалийн эзэн боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Э.Сумъяа БНСУ-ын бөх Ли Шинхайг 3:2-оор, 57 кг-д А.Батцэцэг БНСУ-ын бөх Ум Лиеуныг 5:2-оор тус тус ялж багийнхаа медалийн тоог хоёр хүрэл медалиар нэмэгдүүллээ.

Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 45 орноос есдүгээр байр эзэлж байна.