Шалгалтаар 288 ширхэг тарваганы мах илрүүлжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, ЗӨСҮТ-ийн хамтарсан бүрэлдэхүүн наймдугаар сарын 15-наас эхлэн 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулж буй. Нийслэлийн Онцгой Байдлын Газраас/НОБГ/ "Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд/ЗӨСҮТ/ өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна" гэж мэдээллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.