niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 08:00 UTC Эх: https://news.mn/r/2901910/ 177294664befedc9… ← niitlelch.mn руу буцах

С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэн асуудлаар хариуцлага тооцож, хэргийг хаав

С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэн асуудлаар хариуцлага тооцож, хэргийг хаав

С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэн асуудлаар хариуцлага тооцож, хэргийг хаав

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ.

Тодруулбал, хууль зөрчсөн үйлдэлд холбогдох аж ахуйн нэгжийг “Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэн, харьяаллын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт шилжүүлсэн байна.

Тус газраас С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлсэн аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон гэх үндэслэлээр үндсэн цалинг нь гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Ингэснээр С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэнтэй холбоотой хэрэг хаагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж