Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй "Өвлийн идэш -2026" өртгөсөн худалдаа маргааш дуусна. Энэхүү арга хэмжээг жил бүр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж хэвшсэн бөгөөд нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг дундын зуулчлалгүйгээр хангах зорилготой. Энэ жилийн тухайд арваннэгдүгээр сарын 25-29-нд дөрвөн өдөр үргэлжилж байна.
"Өвлийн идэш -2026" өртгөсөн худалдаанд:
- Үхрийн мах нэг кг нь 22-24 мянган төгрөг
- Адууны мах 17-18 мянган төгрөг
- Ямааны мах 12-13 мянган төгрөгийн ханштай байгаа аж.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож буй. Эхний өдрийн байдлаар нийт 15 компани, есөн хоршоо, 73 малчин оролцож мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнээ нийслэлийнхэнд худалдаж байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байгааг зохион байгуулагчид онцлолсон юм. Худалдаанд нийлүүлэх бүх бүтээгдэхүүн гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь тавьж ажилладаг байна.
3,608.65






















































Холбоотой мэдээ