Баянхөндийн төсөл: Ирэх сард дахин өрөмдөж, алт олборлох төлөвлөгөөт хугацааг эцэслэнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Баянхонгор аймагт хэрэгжиж буй Баянхөндийн алтны төслийн хүрээнд хүдрийн биетийн эхний өрөмдлөгөө хийжээ. Улмаар хүдрээс алтны агууламж өндөр гарсан нь анхны тооцоолсон дүнтэй нийцсэн талаар мэдээлсэн байна. Энэ талаар "Erdene Resource Development"-ийн Гүйцэтгэх захирал Питер Акерли танилцуулахдаа "Ирэх сараас дахин шинэ өрөмдлөг эхлүүлнэ. Ингэснээр албан ёсоор олборлолт эхлүүлэхэд шаардлагатай дата судалгааг хийж дуусна" гэжээ. Одоогийн төлөвлөгөө ёсоор 2025 оны эхний улиралд Баянхөндийн төслөөс хүдэр олборлож, алт ялгаж эхлэхээр байгаа юм. Ер тус төслийн бүтээн байгуулалт 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 30 хувьтай байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.