niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d0%bc%d1%83%d0%b3%d1%82-%d0%bc-%d1%83 0a86fcb5e076d28a… ← niitlelch.mn руу буцах

МУГТ М.Уранцэцэг “Жакарта-Палембанг 2018” наадмаас ХҮРЭЛ медаль хүртлээ

~МУГТ М.Уранцэцэг “Жакарта-Палембанг 2018” наадмаас ХҮРЭЛ медаль хүртлээ~

“Жакарта-Палембанг 2018” Азийн наадмын жүдо бөхийн төрөл өчигдөр эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан манай улсын тамирчин М.Уранцэцэг Тайвань улсын бөхийг ялж шигшээд шалгарсан ч дараагийн барилдаандаа БНСУ-ын тамирчин Жүн Бок Ёнд нэмэлт цагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхээ авсан.

Тэгвэл Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрлийн төлөө БНАСАУ-ын тамирчин Жон Ю Сунтай барилдаж хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн өчигдөр Д.Амартүвшин, Б.Эрхэмбаяр нар барилдсан ч өрсөлдөгчдөө ялагдснаар тэмцээнээ дуусгасан байна