niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%8d%d0%bc%d0%bd%d1%8d%d0%bb%d de60883006c9d058… ← zurück zu niitlelch.mn

Эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатитийн В вирусын эсрэг дархлаажуултад хамруулна

~Эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатитийн В вирусын эсрэг дархлаажуултад хамруулна~

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатитын В вирусын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/334 дүгээр тушаал батлагдан гарлаа.

Тушаалын дагуу шинээр ажилд орсон болон одоо ажиллаж байгаа гепатитийн В вирусын халдваргүй 5600 гаруй эмч, мэргэжилтнийг гепатитийн В вирусын эсрэг вакцины 3 удаагийн тунд үнэ төлбөргүй хамруулахаар болж, цаашид санхүүжилтийн асуудлыг үе шаттай шийдвэрлэн, энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж байх юм.