Ч.Батзориг: БЗД-ийн 157, 133 сургуулиудын чиглэлд нэмэлтээр 2 автобус гаргалаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг сургуулийн автобус болоод БЗД-ийн 26-р хороонд баригдаж байгаа шинэ сургуулийн талаарх мэдээлэл өглөө. Тэрбээр “ БЗД-ийн 26 болон 36-р хорооны иргэдийн хүсэлтийн дагуу Ерөнхий боловсролын 157-р сургуулиас 133-р сургууль чиглэлд явах 2 автобусыг нэмэлтээр гаргалаа. Өнөөдрөөс /2024.09.20/ хүүхдүүд шинэ автобусаар зорчиж эхэлсэн” гэлээ. Мөн БЗД-ийн 26 хороо нь 40 мянга гаруй оршин суугчтай. Хүн амын нягтрал их хороо юм. Гэвч энэ бүсэд нэг ч улсын сургууль байдаггүй. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын санаачилгаар баригдаж буй 640 хүүхдийн суудалтай иж бүрэн комплекс сургуулийн газар чөлөөлөлтийн ажлыг бид хийсэн. Одоогоор барилгын ажил 90 гаруй хувьтай байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.