Баянхонгор аймгийн Баянлиг суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Баянхонгор аймаг, Баянлиг сумын Баян-Араг 2 дугаар баг “Овоот шар” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 54 км/-т энэ сарын 15-ны өдрийн 13:35:28 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас тодруулахад тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн гэсэн мэдээлэл өгсөн. Мөн “Овоот шар” гэдэг …
Зургийн эх сурвалж: The Weather Network Баянхонгор аймаг, Баянлиг сумын Баян-Араг 2 дугаар баг “Овоот шар” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 54 км/-т энэ сарын 15-ны өдрийн 13:35:28 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас тодруулахад тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн гэсэн мэдээлэл өгсөн. Мөн “Овоот шар” гэдэг газарт нутагладаг малчин Ч, Ц нараас тодруулахад гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан тухай мэдээлсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.