2018.09.07 · niitlelch.mn (Archiv) · Архив

Фэйсбүүк хуудсыг хэрхэн үр дүнтэй хөтлөхийг заалаа

~Фэйсбүүк хуудсыг хэрхэн үр дүнтэй хөтлөхийг заалаа~

Фэйсбүүк группын төлөөлөгчид 9-р сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан төрийн байгууллагын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын хэмжээнд нийт 2,1 сая фэйсбүүкийн хэрэглэгчид байгаа бөгөөд УБ хотын 15-20 насныхны 96% нь өдөр бүр фэйсбүүк-т ордог гэсэн судалгаа байдаг.

Тус группын Улс төр, засгийн газрын олон нийттэй харилцах менежер Рой Тан фэйсбүүкийн зохистой хэрэглээ, албан байгууллагуудын фэйсбүүк хуудсын хөгжүүлэлтийн талаарх сургалтыг төрийн болон хувийн хэвшлийн компаниудын вэб хуудас хөгжүүлэгчид, пэйж хуудас хөтлөгчдийг хамруулан явууллаа.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.