niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d3%a9%d0%bc%d0%bd%d3%a9%d0%b3%d 449e05fb20a0d225… ← zurück zu niitlelch.mn

Өмнөговь аймагт АДУУЧИН-2018 тэмцээн болов

~Өмнөговь аймагт АДУУЧИН-2018 тэмцээн болов~

Монгол адууны уламжлал өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, зан заншлыг сэргээх, нийтэд сурталчлах, адуучин залуусаа алдаршуулах зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн аварга шалгаруулах

“АДУУЧИН-2018” тэмцээнийг Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутагт 9 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулав.

Уг тэмцээнд 15 сумаас шалгарсан шилдэг адуучид оролцож уурга ташуур шүүрэх, шургуулж уургалах, шургуулж бугуйлдах, эмнэг хангал булгиулах төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

1-р байр Баян-Овоо сумын адуучин Батхуяг
2-р байр Ханхонгор сумын адуучин Мөнх-Амгалан
3-р байр Ноён сумын адуучин Батбилэг
4-р байр Баяндалай сумын адуучин Ууганбаяр
5-р байр Ханбогд сумын адуучин Баттулга нар шалгарсан юм.

Аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Баян-Овоо сумын адуучин Батхуяг улсын аварга шалгаруулах адуучин тэмцээнд оролцох эрхийг авлаа.