Нийтдээ 3.000 м.кв талбайд замын нөхөөс хийгдэнэ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гэр хороолол дундах болон төв замын нөхөөсийн ажлыг өчигдрөөс эхлүүлсэн.
Тухайлбал БЗД-ийн 22 дугаар хороо Монел, 12 дугаар хороо Жанжин клуб болон 10,23 дугаар хороо Улиастайн засмал замын нийт 3.000 м.кв талбайн нөхөөсийг хийхээр төлөвлөжээ.