2018.09.26 · niitlelch.mn (Archiv) · Архив

Л.Отгонбаатар шөвгийн дөрөвт шалгарлаа

“Баку-2018” жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдөр Монголын баг тамирчдаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ.

Тэрбээр “В” хэсгийн аваргын төлөө Португалын Хорхе Фонсекаг сугдаж тонгорон цэвэр ялж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө өрсөлдөнө.

Түүнтэй хагас шигшээд олимпийн мөнгө, дэлхийн хошой мөнгөн медальт Гүржийн Варлам Лепартелиани хүч үзнэ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.