2017.02.08 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр тус байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд зарчмын зөрүүтэй 38 саналын томьёолол, холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд зарим зүйлийг тодруулан Ажлын хэсгээс хариулт авсан. Үүний дараа Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.