niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b4%d0%be%d1%80%d0%bd%d0%be%d 459edfc61d00d6d3… ← niitlelch.mn руу буцах

Дорнод аймагт мэрэгчээр болон хачгаар дамждаг халдварт өвчний судалгаа хийлээ

Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа бүс нутаг Дорнод аймгийн Чойбалсан суманд судалгааны ажил хийлээ.

Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа бүс нутаг Дорнод аймгийн Чойбалсан сумын “Хавирга” боомт орчим “Мэрэгч болон дамжуулагчаар дамжих халдварт өвчний тандалт судалгаа”-ны ажил хийлээ.

БНХАУ-ын Бээжин хот дахь Хорио цээр хяналтын академи, ӨМӨЗО-ны хилээр орох, гарахыг хянан шалгах хорио цээрийн товчоо болон Монгол улсын ЭМЯ-ны харъяа ЗӨСҮТ-ийн хооронд

“Мэрэгчээр болон хачгаар дамждаг халдварт өвчний судалгаа” хийх хамтарсан гэрээний дагуу Дорнод аймгийн Чойбалсан сумын Хавиргын боомт БНХАУ-ын талд Хөлөнбуйр хотын Ар хашаатын боомт орчмын нутгаар 2018 оны 09-р сарын 01-10-ыг дуустал хийж гүйцэтгэлээ.

Энэхүү тандалт судалгаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын Хавиргын боомт орчмоос 50, БНХАУ-ын талд Хөлөнбуйр хотын Ар хашаатын боомт орчмын нутгаас 51 нийт 101 мэрэгч амьтан цуглуулж молекулбиологийн шинжилгээ хийлээ.