28/09/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэхийг зорьж байна

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Хүүхэд зорчиж байна ТББ хамтран “Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэе” уриатай Алтан намар вакуумжуулсан сургалтыг хүүхэд багачууд болон эцэг эхийн төлөөлөлд хийлээ.

Тухайлбал хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг автомашинд зөв тээвэрлэх, зориулалтын суудлын ач холбогдол мөн шинэ замын хөдөлгөөний дүрмийн талаарх сургалтыг орсон байна.

Тус сургалтад Баянзүрх дүүргийн 191, Сүхбаатар дүүргийн 75, Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн нийт 410 хүүхэд, 380 орчим эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Сургалтын үеэр Хүүхэд зорчиж байна автомашины наалт болон Аюулгүй цэг автомашины наалтыг эцэг эхчүүдэд тарааж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.