2018.09.28 · niitlelch.mn (Archiv) · Архив

70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлна

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол энэ сарын 30-нд буюу Ням гарагт болно.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.

Харин түүнийг зодог тайлах болсон үйл явдлын талаар Кёкүшюзан Д.Батбаяр “Зөв ойлгох хэрэгтэй. Харумафүжийг сүмод би өөрөө оруулсан. Сайхан барилдаасай, сайн аварга болоосой. Зодгийг нь битгий тайлуулаасай гэж хүсч байна.. Гэтэл хэвлэл мэдээллээр янз бүрээр бичээд байна. Цөөхөн хүн бичиж байгаа байх” гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.