niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%88%d0%b8%d0%bd%d0%b6%d0%bb%d1%8d%d1%85-%d1%83%d1%85%d0%b0%d0%b0%d 95c7adb61ac57bfb… ← niitlelch.mn руу буцах

“E-Police” аппликэйшн ажиллаж эхэллээ

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хамтран нэвтрүүлж буй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгох “E-Police” аппликэйшн ажиллаж эхэллээ.

Энэ нь иргэд, жолооч нарын замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрмийн зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

“E-Police” аппликэйшнийг ухаалаг гар утасныхаа PlayStore, AppStore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа оруулан, системээс ирсэн кодыг хийснээр та шууд ашиглах боломжтой ажээ.