niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-29 00:30 UTC Эх: https://eguur.mn/704822/ 20b6ecb411b7bfd9… ← niitlelch.mn руу буцах
НИЙГЭМНийгэм мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 29-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 29-ний өдөр Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -19...-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус,  Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна. 

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert