2026 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 30-наас нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
Хур тунадас: 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 12 дугаар сарын 01-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 02-нд Дарьгангын тал нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арваннэгдүгээр сарын 29-нөөс нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…+1 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Энэ сарын 29-30-нд шилжих шөнө цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 5-10 метр. 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Энэ сарын 28, 29-нд хүйтний эрч сулавтар, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-22 градус, бусад хэсгээр -11…-16 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн, 30-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-28 градус, бусад хэсгээр -17…-22 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ
3,608.65






















































Холбоотой мэдээ