niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b4%d1%83%d0%b3%d0%b0%d0%b0%d 4dc8cb5f4e1d8191… ← niitlelch.mn руу буцах

Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ

Өвөл цагийн бүсчлэлээр авто замын хөдөлгөөний хязгаарлалтыг өөрчлөх хуваарьтай байдаг.

Энэ журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт орсон билээ.

Энэхүү шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийн мөрдөж байгаа.

Үүний дагуу энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжээд байна.