17.10.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

“ДЭЛХИЙН МИСС”-д эх орноо төлөөлөх Э.Энхриймаагийн эхний алхам

“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар шалгарч “Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр шалгарсан Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төсөл санаачлан эхлүүлжээ.

“Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төсөл

Тэрбээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт зураг зуруулж, олон нийтэд зориулсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.

Түүнчлэн олон нийтийн дунд “10 төгрөг” аян өрнүүлж, хандив цуглуулж, сайн дурын сан байгуулж, явуулын хайрцаг болон дансаар хандивын үйл ажиллагаа зохион байгуулж буй юм байна.

Монгол Улсын хувьд 2005 оноос тус тэмцээнд оролцож эхэлсэн билээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.