Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас анхааруулав.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -7-12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1+4 градус дулаан, бусад нутгаар -2-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор үүл багасаж, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө -4-6 градус хүйтэн байна.