niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-29 05:00 UTC Эх: https://eguur.mn/704843/ df9fb7f5f1883342… ← niitlelch.mn руу буцах
НИЙГЭМ

"Алтан Тоонто" наадмын 64 бөхийн барилдаанд улсын заан Д.Алтанцоож түрүүллээ

Буриад түмний баяр "Алтан Тоонто" анхдугаар их наадам болж өндөрлөлөө. Энэхүү баярт Буриадын Бөхийн холбоо, Соёл, спортын хорооны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцжээ. Тус наадмын үндэсний 64 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын заан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Бүрэн Дуулга ХХК, Цагаан Сор ХХК, Гэгээн Хэрлэн ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-016 анги, Алтан Жолоо групп, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага О.Наранбаатар нар шалгарлаа.

Буриад бөхийн +86 кг-ийн жинд 32 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Бүрэн Дуулга ХХК, Цагаан Сор ХХК, Гэгээн Хэрлэн ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0311 анги, Ундарга Увс ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын начин Очирбатын Түмэн үзүүрлэжээ.

Их шөвөгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын заан Д.Алтанцоож, Ховд аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хороо, Агаарын цэргийн 353 анги, Булган Өгөөж ХХК, Торгууд Спортс ХХК, Нэгдэл клуб, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Г.Ганхуяг нар шалгарлаа. Буриад бөхийн -86 кг-ийн жинд 32 бөх барилдсанаас Буриад улсын бөх, Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, Киргистан улсын гавьяат тамирчин Арслан Будажапов түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн заан Ганболдын Төрболд үзүүрлэжээ.

Их шөвөгт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Хос Аринг ХХК, "Жавхлант" дэвжээний бөх, сумын заан Н.Бумбаяр, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, Мон Алтиус ДС, Ингүүн Говийн Хүлэг Транс ХХК, Макс Повер Тек ХХК-ийн бөх, сумын начин Д.Дагвадорж нар шалгарлаа. Барилдааны үеэр Буриад улсын Ерөнхийлөгч Цэдэнов Алтаргана наадмын 3 удаагийн АВАРГА Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Д.Цогзолдоржийг Буриадын үндэсний спортын "АЛТАРГАНА" алтан медалиар шагнасныг Буриад улсын төлөөлөгч нар гардуулан өгчээ.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert