2016.11.22 · niitlelch.mn (Archiv) · Архив

Дэлхийн аваргаас Монголын сагсан бөмбөгчид хоёр хожил авлаа

БНХАУ -ын  Шиамен хотод сагсан бөмбөгийн оюутны 3х3 ДАШТ өчигдөр  эхэллээ.  Монголын баг 2015 оны Ази тивийн оюутны 3х3 АШТ-д оролцож, гурван хожил аван БНХАУ-ы  багт ялагдан анх удаа мөнгөн  медаль хүртсэн юм.

Улмаар тэд энэ оны ДАШТ-д  оролох эрхээ өвөртөлсөн юм. ДАШТ оролцож тив тивийн төлөөлөл 10 орны баг өрсөлдөж байна. Монголын багийн бүрэлдэхүүнд А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар багтсан  бөгөөд багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар ажиллаж байгаа юм. Манай залуус В хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай хүч үзэж байна. Харин А хэсэгт Европын шилдгүүд болох Франц, Австрий тэргүүтэй орнууд багтжээ.

Дэлхийн аваргаас Монголын сагсан бөмбөгчид хоёр хожил авлаа

Дэлхийн аваргаас Монголын сагсан бөмбөгчид хоёр хожил авлаа

ДАШТ-д оролцож буй  Монгол Улсын баг өчигдөр эхний тоглолтоо БНХАУ-ын багтай ширүүн өндөрлөсний эцэст өрсөлдөгчөө 12:11-ээр буулган авав. Манай залуус хоёр дахь тоглолтоо Малайзын багтаа хийж 18:6-гаар илт илүүрхэн хожсон байна. Ийнхүү монгол сагсан бөмбөгчид дэлхийн аварга гэх тодотголтой тэмцээнээс хоёр хожил авч, тэмцээнээ тун гайхалтай эхлүүлээд байна. Залуус өнөөдөр 19:40 цагаас Тайланд, 22:20 цагаас Буурал тивийн төлөөл Унгарын багтай хэсгийн  ээлжит тоглолтоо хийнэ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.