niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%8d%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b7%d0%b0%d1%81%d0%b0%d0%b3/17-%d1% 6cb0f04036c761b6… ← zurück zu niitlelch.mn

17 хувьцаат компанийн 13,271 ширхэг хувьцаа арилжигджээ

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 13,271 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцаа өсч, 5 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хөвсгөл алтан дуулга” компани хамгийн өндөр буюу 14.93-иар өссөн бол “Авто импекс” 11.05%, “Женко тур бюро” 7.84%-иар тус тус өслөө. Мөн 2,924 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 303,242,826.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 830.60 нэгж болж 0.25%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,431,197,027,210.00 төгрөг боллоо.