niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-29 08:30 UTC Эх: https://eguur.mn/704855/ 3c525c765f016b49… ← niitlelch.mn руу буцах
НИЙГЭМ

Улсын төсвийн дэлгэрэнгүй задаргааг ил болгох өргөдлийг 38 мянга гаруй иргэн дэмжжээ

Иргэн Н.Амаржин энэ сарын 23-нд улсын төсвийн дэлгэрэнгүй задаргааг ил болгох өргөдлийг санаачилсан бөгөөд өнөөдрийн (2026.11.29) байдлаар 38.663 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан байна.

Өргөдөл санаачлагчийн дурдсанаар сүүлийн арван жилийн хугацаанд улсын төсвийн зардал болон урсгал зарлага 4-4.5 дахин нэмэгдэж, нийт зарлагын дунджаар 75-82 хувийг урсгал зардал эзэлж байгаа аж. Энэ нь улсын төсөв хөгжлийн хөрөнгө оруулалтаас илүүтэй хэрэглээг санхүүжүүлэхэд чиглэж байгааг илтгэж байна гэж санаачлагч үзжээ. Түүнчлэн төсвийн дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд нээлттэй бус байгаа нь авлига, төсвийн хөрөнгийн зүй бус зарцуулалт гарах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн хяналт тавих боломжийг хязгаарлаж байгааг өргөдөлд онцолсон байна.

Иймд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар дараах мэдээллийг олон нийтэд ил тод болгохыг санал болгожээ. Үүнд:

  • Улсын төсвөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, хөтөлбөрийн дэлгэрэнгүй төлөвлөгөө;
  • Хөрөнгө оруулалтын төсөл, барилга байгууламжийн ач холбогдлын эрэмбэ, оноо, үндэслэл, тайлбар;
  • Урсгал зардлын нэр, төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт үнийн дүн;
  • Төсвийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй задаргааг задгай файл хэлбэрээр нийтлэх зэрэг багтаж байна.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert