niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%8d%d0%bd%d1%8d-%d1%81%d0%b0% cca7c5dde8b1e479… ← niitlelch.mn руу буцах

Энэ сарын 8, 9-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдөр буюу арваннэгдүгээр сарын 8, 9-нд бүх нийтээрээ амарна. Энэ өдрүүдэд /Пүрэв, Баасан гарагт/ автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.