niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:23 UTC Source: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d3%a9%d0%bd%d3%a9%d3%a9%d0%b4%d3%a9%d e85146b2cb64eb49… ← back to niitlelch.mn

Өнөөдөр MNUE OPEN 2018 тэмцээн болж байна

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын оюутны спортын холбоо, Монголын жюүжицүгийн холбооноос хамтран MNUE OPEN 2018 тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.

Гурав дахь удаагийн тэмцээн “Монгол бахархал”-ын өдөр Спортын төв ордонд болж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан жүдо 14 жин, жюүжицүгийн 8 жингийн ангилалд аваргуудаа тодруулна.