niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d1%85%d1%83%d1%80%d0%b0%d0%bb% bce19635129b5cec… ← niitlelch.mn руу буцах

Хуралдаанаар Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулав

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэр гарч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг албан тушаалаас нь огцруулахаар болжээ.

Тодруулбал, өчигдөр /2018-11-12/ болсон МАН-ын УЗ-ын хурлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бүлгийн дарга Д.Хаянхярвааг суудлаас нь буулгах санал тавьсан. Харин өнөөдөр /2018-11-13/ болж буй МАН-ын бүлгийн хуралдааны үеэр 20 гаруй гишүүд асуулт асууж, санал хэлсэн байна.

Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал 29:29-өөр тэнцэж, дахин санал хураалт явуулсан байна.

Ингээд хуралд нэмж ирсэн нийт гишүүдийн 32 нь дэмжиж, 28 нь эсрэг санал өгснөөр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас чөлөөллөө.

Мөн ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлж, 100 хувь дэмжсэн байна.